Хөвсгөлд 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт он гарсаар 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна. Хамгийн хүчтэй буюу 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 9 дүгээр сарын 21-нд Баянзүрх, 4 дүгээр сарын 1-нд Цагааннуур сумын нутагт тус тус болсон байна. Ихэвчлэн Дархадын хотгор буюу Улаан-Уул 1, Цагааннуур 6, Баянзүрх суманд нэг удаа газар хөдлөлт болжээ.
2770日