Б.Жанчив: “Рич” брэндээ олон улсад таниулахыг зорьж байна
Орхон /МОНЦАМЭ/. Органик гоо сайхны брэндийг Эрдэнэтдээ бий болгож, цаашид олон улсад бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж яваа “Рич” брэндийн үүсгэн байгуулагч, “Дэлгэрэх цомирлог” ХХК-ийн захирал Б.Жанчивтай ярилцлаа. “Рич” брэндийн бүтээгдэхүүний орцод нэг ч тогтворжуулагч, химийн найрлага ороогүй, цэвэр байгалийн түүхий эдээр хийдгээрээ онцлогтой. Анх зөвхөн ойр дотны хүмүүстээ бэлэглэх журмаар эхлүүлж байсан түүний бизнес өдгөө 10 гаруй салбараар борлуулалтаа түгээж, сардаа 3000 хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байнгын хэрэглэгчидтэй болж чаджээ.
1626日