Эрүүл мэндийн үзлэгээр өсвөр үеийнхний 96 хувь нь эрүүл гарчээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт хүн амын 17 хувийг өсвөр насныхан эзэлдэг. Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Ирээдүйн босго” төв 2018 онд 2582 өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулснаас 63,2 хувь нь охид, 36,7 хувь нь хөвгүүд байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган сумын ЕБ-ын таван сургуулийн ахлах ангийн нийт сурагчдын 56,5-80,4 хувь нь хамрагдсан байна.
2310日