Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий Консулын Агуу их орны дайны 73 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд, Эрхэм Монгол нөхдөө Дэлхийн хоёрдугаар дайны ялалт бол Орос улс, хамтын нөхөрлөлийн орнуудын хувьд томоохон үйл явдал төдийгүй, хүн төрөлхтөний хувьд фашизмыг бут цохиход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
Энэ дайны эхлэл бол Монголд Халхын голд 1939 оны 08 сард Монгол Оросын дайчид хамтран хийсэн Японы милитаристуудын довтолгооны эсрэг тулалдаан байлаа.Бүхий л дайны туршид Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч байсан юм. Бид Монгол нөхдийнхөө Зөвлөлтийн фронтод илгээж байсан бэлэг, дулаан хувцас, сайхан Монгол морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг санан дурсаж өндрөөр үнэлж байдаг билээ.
Дэлхийн 2-р дайны төгсгөлийн шатанд Зөвлөлт Монголын дайчид Японы милитариструудыг бут цохиход мөр зэрэгцэн тулалдаж Хятадын газар нутгийг тэдний дарлалаас чөлөөлсөн.
Дайны төгсгөл дэлхийн системийг өөрчилж, энэ нь Монголд шууд нөлөөлсөн. Зөвлөлт Холбоот Улс Гитлерын эсрэг бүлэглэлийн тэргүүн нарын Ялтын болон Потсдамын хэлэлцээр дээр Монгол талд хатуу шийдэмгий байр суурьтай байсан нь Монгол улсыг тусгаар улс байж бие даан хөгжих боломжийг эцэслэн олгосон юм.
Нийтийн дайсан фашизмын эсрэг хамтын тэмцэл нь Орос, Монголын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм. Манай нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон хотууд бол Дархан, Эрдэнэт бөгөөд хамтын хүчин чармайлтаар “Эрдэнэт үйлдвэр”болон “Монголросцвет” ХХК-ыг байгуулсан билээ. Одоо “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг 2 талын илчит тэрэгний үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Орчин үед зарим орнуудад 1945 оны 5 сарын 9-ны эх орны дайны ялалтыг дахин хянах, ач холбогдлыг бууруулах оролдлого гарсаар байна. Гэвч түүх түүхээрээ үлдэж хүмүүс өөрийн гэсэн үзэл бодлоо хадгалсаар байна. Фашизмын эмгэнэл давтагдах ёсгүй. Бидний үүрэг бол дэлхийг фашизмын аюул заналаас чөлөөлсөн өвөг дээдсийн гавъяа дурсгалыг хамгаалах, хайрлах, түүнчлэн өнгөрсөн дайны аймшиг дахин давтагдахгүй байхад бүхнийг хийх явдал юм.
Манай ахмад дайчдын эрэлхэг зориг, хүчин чармайлтын ачаар дэлхийг аварч чадсан юм. Хүндэт ахмад дайчид, хүндэт нөхдөө гэрэл гэгээтэй ялалтын баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлэхийн зэрэгцээ та бүхэндээ аз жаргал, энхийн цэнхэр тэнгэрийг хүсэн ерөөе гэжээ.

Л.Отгонбаатар