Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгааны үзүүлэлтээр Сэлэнгэ аймаг дэд байрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монголын Нээлттэй нийгэм форум” ТББ -аас 2017 онд гаргасан "Орон нутгийн төсвийн ил тод байдал-2016" судалгааны үзүүлэлтээр Сэлэнгэ аймаг дэд байр эзэлжээ.
Судалгааг гаргахдаа Сэлэнгэ аймгийн албан ёсны цахим хуудас www.selenge.gov.mn болон www.shilendans.gov.mn цахим хуудасны аймгийн мэдээлэл, аймгийн төсвийн ил тод байдлын самбар зэргийн мэдээллийг хэрхэн байрлуулсныг тогтмол харж нэгтгэн гаргасан байна.
Цаашид жил жилийн төсвийн төсөл, иргэний төсвийг ил тод болгоход тус байгууллагаас гол анхаарлаа хандуулж ажиллах ажээ.

Ч.Отгонцэцэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days