Аймгийн ИТХ-ын дарга “Нийгмийн үйлчилгээг-Танд“аянд нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:57:36

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн иргэд рүү хандсан “Нийгмийн үйлчилгээг-Танд” аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж халуун хоол, дулаан хувцсаар хангах ажлыг зохион байгуулж байна.

Уг аяныг дэмжиж аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат зорилтот бүлгийн 60 гаруй  иргэдэд дулаан хувцас хандивлахаар болжээ. Аймгийн ИТХ-ын дарга шинэ Дархан дахь “Олон улсын худалдааны төв”-ийн лангуу түрээслэгчдийн дунд уг аяныг өрнүүлэх  санаачлага гаргасан юм. Бүх насны иргэдэд тохирсон шинэ хувцасыг аймгийн Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтнүүд хүлээн авч гардуулах эздийг нь судлан тогтоож тэдний нас, хүйсэд тааруулж хувиарлах ажлыг хийж байгаа юм байна. Эдгээр дулаан хувцасыг Дархан хотын “Бараат хогийн цэг”-т хог түүж амьдардаг иргэдэд эхэлж олгохоор болжээ.  

                                    Б.Норовсамбуу

 

Related news