Хүүхдийн чадамжийг илрүүлэх талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:52:53

“Хүүхдийн чадамж ба онцлог, түүнийг илрүүлж тогтоох нь” сэдэвт бүсийн чадваржуулах сургалт хэлэлцүүлгийг цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулжээ.

Сургалт хэлэлцүүлэгийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг цэцэрлэгийн түвшинд хэрэгжүүлэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх алхамуудыг олон талаас нь хэлэлцсэн байна. Мөн Хүүхдийн чадамж ба онцлог, түүнийг илрүүлж тогтоох, ажиглалтын хуудсын програмчлал, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн улсын дундажийг тогтоох аргазүй сэдвүүдээр шинэ мэдээллийг өгчээ. Дээрх чиглэл тус бүр дээр дадлагажих дасгал гүйцэтгэн, өөрийн байгууллага дээр хэрэгжүүлэх арга барилд суралцсан байна.
Мөн “Боломж–бэрхшээл–шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж, бүсээрээ хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталгаажуулжээ. Бүсийн сургалтын үр дүнгийн тайлант ажлыг ирэх оны 3 дугаар сарын эхний 7 хоногт цэцэрлэг тус бүр эцэг эх олон нийтэд сурталчлах, бүсийн хэмжээний сайн туршлагуудын сан бий болгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар тогтсон байна.

Б.Мөнхзул

 

Related news