Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зөвлөн тусалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Нийтийн тээвэр-аюулгүй зорчигч" арга хэмжээний хүрээнд зөвлөн туслах ажлыг явуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зөвхөн орон нутаг төдийгүй Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хотуудын чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн тээврийн хэрэгсэл мөн хамрагдах аж. Арга хэмжээний хүрээнд нийтийн тээвэр эрхэлж байгаа болон зохих зөвшөөрөлгүй хүн, ачаа тээвэрлэж буй байдал, авто замд хяналт хийхийн зэрэгцээ ачаа тээвэрлэхдээ замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган оролцох тал дээр зөвлөн туслах, санамж сэрэмжлүүлэг өгөхийг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа ажээ. Сарын аян энэ сарын 14-нд эхэлсэн боловч 5 хоногийн хугацаанд нийтийн тээврийн зөвшөөрөл аваагүй 12 микро автобус, мөн зөвшөөрөлтэй боловч стандартын шаардлага хангаагүй 9 жижиг тэрэгийг саатуулсан байна. Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа жижиг тэрэгний насжилт нь 10 жил байдаг ба энд жолоочийн мэргэшсэн байдал, машины бүрэн бүтэн байдал, жолооч замын хуудас авч буй зэрэг шаардлагууд тавигддаг байна. Хяналт шалгалтын явцад хэдэн чиглэлд, хичнээн тээврийн хэрэгсэл нийтийн тээвэр эрхлэж буй судалгааг давхар авч, нарийвчилсан тоог нь гаргахаар ажиллаж байгаа талаар Замын Цагдаагийн ахлах, хошууч н.Мөнгөнхундага ярилаа.

Ч.Отгонцэцэг