Хоёр машин мод хураав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:59:18

Булган аймгийн Цагдаагийн газар, Булган сумын Засаг даргын тамгын газартай хамтран байгаль орчны эсрэг гэмт хэрэг, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр шалгалт хийж байгаа тухай өмнө нь мэдээлсэн.

Булган сумын 6-р баг, Бугат сумын нутгаар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 25 кг самар, хууль бусаар тээвэрлэсэн түлшний хоёр машин модыг тус тус хурааж, зөрчилтэй явсан 10 иргэнийг 230,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч улсын орлого болголоо. Мэдээллийг Цагдаагийн газрын  хэсгийн байцаагч, ахмад Д.Эрдэнэбат өглөө.

П.Батням

Related news
Comments