Олон нийтийн оролцоотой гал унтраах бэлэн байдлын кабинет байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Улаан Загалмайн Хороо нь ард иргэдийн дунд байгалийн гамшиг гэнэтийн осол аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, болзошгүй гамшгийн үед ажиллах ард түмний нөхөрлөлийг байгуулж, гамшигт өртөгсдөд эд материалын болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Тус хорооноос аймгийнхаа Хүдэр, Алтанбулаг сумдад олон нийтийн оролцоотой гал унтраах бэлэн байдлын кабинетыг тохижуулан, гал унтраах хэрэгсэлүүдийн хамт хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Энэхүү үйл ажиллагааг ОУУЗХолбооноос санхүүжүүлсэн байна. Тус Улаан Загалмайн Хороо нь 2016-2017 оны өвөлжилт хүндэрсэн цаг үед багагүй ажлыг хийж гүйцтэтгэсэн юм. Тухайлбал малчдад туслах аяныг зохион байгуулснаар хоёр сая гаруй төгрөгийн тусламжийг малчдад олгожээ. Энэ ажилд ОУУЗУХСХолбоо, МУЗНийгэмлэг хамтран үнэлгээ хийж, хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг хүлээлгэн өгсөн байна. Дээрх хүмүүнлэгийн тусламжид 16 сумын 392 өрх хамрагдаж, өрх бүрд 245.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, 96 сая төгрөгийн тусламж болон малын тэжээл хуурай сүү зэргийг олгосон байна.
Энэхүү тусламжийг ОУУЗХолбооны шаардлагын дагуу 200-аас доош малтай, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах өрхийн гишүүдтэй /60-аас дээш насны өндөр настан, өрх толгойлсон эцэг, эх, 16-аас доош насны олон хүүхэдтэй өрх, гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй/ айлуудад шалгуур үзүүлэлтээр сонгожээ. Мөн ОУУЗХолбооны санхүүжилтээр “Хөдөө орон нутгийн малчид болон хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хүдэр, Алтанбулаг сумдад нийтийн оролцоотой гал унтраах “Усан хөөрөг”-ийг “Есөн Хэлхээ” ХХК-иар хийлгэж, ОУУЗХолбооноос “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах” төслийн хүрээнд Сайхан сумын “Таван эрдэнэ” малчны бүлгийг дэмжин өвөлжөө бариулж тус бүрт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн 13 сумын 250 өрхөд нэг сая гаруй төгрөгийн тусламжийн хувцасыг олгожээ.

Ч.Отгонцэцэг