Солонгос залуус Орхон суманд төсөл хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн урилгаар Солонгос улсын Гванжу хотоос Залуучуудын төвийн 30 гаруй оюутан залуус Дархан-Уул аймагт иржээ. Залуус Орхон сумын иргэдтэй хамтран тус суманд "Where is my friend's home" /Миний найзын гэр хаана байна вэ?/ төслийг энэ сарын 18-23-ний өдрүүдэд амжилттай хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд тэд 1975 онд ашиглалтад орсон Орхон сумын 8 дугаар сургуулийн дотуур байр, халуун усны газрыг засварлах, номын сангийн фондыг баяжуулах, Энхтал багийн 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэр цэцэрлэгийг нарны эрчим хүчээр хангах, сумын төвийн гэр хороололд нарны эрчим хүчээр ажиллах гудамжны гэрэлтүүлэг суурилуулах зэрэг ажлуудыг хийжээ. Түүнчлэн сумын иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хүүхэд багачуудын дунд соёл, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг ч хийсэн байна. Дээрх бүх ажилд нийт 100 орчим сая төгрөг зарцуулагдсан бөгөөд төслийг БНСУ-ын Эрчим хүчний газраас санхүүжүүлсэн аж. Гванжу хотын удирдлагууд Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбаттай албан ёсны уулзалт хийн цаашид хамтран ажиллахаар болжээ.

Ж.Золзаяа