Бразил, Хятад хоёр 20 тэрбум доллароор хөрөнгө оруулалтын сан байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразил болон Хятад улсын төлөөлөгчид мягмар гарагт Бразил улсын дэд бүтэц, аж үйлдвэрийн технологийн салбарын төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ тухай Бразилын Ерөнхийлөгч Мишел Темерийн хэвлэлийн алба мэдээллээ.
Уг баримт бичигт гарын үсэг зурах ёслол мягмар гарагт Сан-Паулу хотод нээгдсэн олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын хүрээнд болжээ.
“Бразил-Хятадын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн боломжийг хөгжүүлэх сан”-гийн дүрмийн сангийн хэмжээ 20 тэрбум доллар байх юм. Энэ мөнгөний дөрөвний нэгийг нь Бразилын тал, дөрөвний гурвыг нь Хятадын тал гаргах аж.
Бразилын Төлөвлөлт, төсөв, удирдлагын сайд Диогу Оливейра-гийн ярьснаар, энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол нь Бразил улсыг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн дэмжлэгийг хайж байгаа энэ үед боллоо. “Бразил улс бол бидний хувьд тэргүүлэх чиглэлийн орнуудын нэг юм. Энэ сан тус улсын аж үйлдвэржилтийн үйл явцад дэмжлэг үзүүлж, хамтын хөгжилд хувь нэмэр оруулах болно” гэж Бразилд суугаа Хятадын элчин сайд Ли Жинжан тэмдэглэн хэлжээ.
Уг сан энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа явуулах юм. Тус сан нь Бразилын дэд бүтцийг сайжруулах болон үйлдвэрийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх юм.

О.Барс