“Цэнхэр халим” тоглоомд уруу татагдахгүй байхыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим ГХУСАЗСЗ хамтарч “Өсвөр үе-Бидний ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлгийн эхний шат нь тус аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль тус бүрт зохион байгуулж сурагч нэг бүрийн саналыг авч нэгтгээд тэдгээрийн төлөөлөл ахлах ангийн 110 гаруй сурагчдыг хамруулсан нэгдсэн зөвлөгөөн хийж байгаа нь энэ юм. Хэлэлцүүлгийн эхэнд “Өсвөр насны хүүхэд залуусыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал” сэдвээр Цагдаагийн газрын ГБХХГУС ахлах байцаагч, цагдаагийн хошууч Р.Мөнхтуяа, “Өсвөр насны сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж гэр бүл хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвээр ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Соёлмаа нар тус тус мэдээлэл хийсэн юм.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 11 гэмт хэрэгт 14 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 1.2, холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Хүүхдүүд ихэвчлэн хулгай, танхай, булаалт, дээрмийн гэмт хэрэг үйлдэж байгаа бол Сургуулийн хүрээнд бусдыг дарамтлах, дээрэлхэх, нэр хоч өгөх, айлган сүрдүүлэх, мөнгө авах, татах, бусдыг зодох зөрчлүүд гардаг байна. Гэтэл Хуульд зааснаар 14-18 насны хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээх бүрэн чадамжтай гэж үздэг бол өсвөр залуу үеийнхэн болчимгүй үйлдэл, санаандгүй алдаа, бусдын уруу таталтад автах нь багагүй гарч байна гэж аймгийн Цагдаагийн газрын ГБХХГУС ахлах байцаагч Р.Мөнхтуяа хийсэн мэдээлэлдээ онцлов. Тэрбээр: “Цэнхэр халим” гэдэг интернет тоглоомд өсвөр насныхныг уруу татах явдал сошиал орчинд дэлгэрч байгаа нь эцэстээ тоглогчийг амиа хорлоход хүргэдэг аюултай учраас анхаарал сэрэмжтэй хандаж уг тоглоомоор тоглох санал ирүүлсэн тохиолдолд цагдаагийн газарт шууд хандах хэрэгтэй гэж анхаарууллаа.

Б.Норовсамбуу