SpaceX анх удаа цэргийн хиймэл дагуулыг тойрог замд оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-02 09:38:24

ЛОНДОН./BBC/. Илон Маскийн үүсгэн байгуулсан "SpaceX" компани АНУ-ын Тагнуулын төв газрын захиалгаар  NROL-76 гэдэг нэртэй сансрын аппаратыг тойрог замд гаргажээ.

Ингэснээр тус компани түүхэнд анх удаа цэргийн зориулалттай хиймэл дагуул хөөргөсөн нь энэ юм. Хөөргөсний дараа пуужингийн эхний угсраа хэсэг амжилттай буцаж газарджээ.

Пуужинг Москвагийн цагаар 14:15-д хөөргөсөн ба уг хиймэл дагуулыг тойрог замд "Falcon 9" пуужин зөөгчөөр хүргэсэн байна.
Эхэндээ пуужинг ням гарагт хөөргөхөөр товлож байсан боловч сүүлийн мөчид пуужингийн мэдрэгчид асуудал гарсны улмаас хойшлуулжээ.

Тус компани чухам ямар объектыг тойрог замд гаргасан талаар мэдээлсэнгүй.  

"SpaceX" компани нь пуужин зөөгчийн эхний угсраа хэсгийг олон дахин ашиглах технологийг боловсруулан сайжруулж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд сансарт нисэх зардлыг эрс бууруулах боломжийг олгох юм.

Нэг сарын өмнө тус компаниөмнө нь ашиглаж байсан "Falcon 9" пуужин зөөгчийн эхний угсраа хэсгийг  анх удаа амжилттай хөөргөж чадсан билээ.
О.Барс

 

 

 

Related news