НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн биохимичид Индонезийн Комодо арал дээр амьдардаг аварга том хонин гүрвэлийн цуснаас шархны эдгэрэлтийг хурдасгадаг антибиотик гарган авч чаджээ. Энэ төрлийн гүрвэл нь дэлхий дээр одоо байгаа гүрвэлүүдээс хамгийн том нь бөгөөд түүнийг "Комод арлын луу" гэж нэрлэх нь бий. Энэ төрлийн зарим гүрвэлийн биеийн урт 3 метрт хүрдэг бол 80 гаруй кг жин татдаг байна.
Аварга том хонин гүрвэл нь устан мөхөж буй төрөл зүйлийн амьтан учраас Жорж Мейсоны их сургуулийн эрдэмтэд Флорида муж улсын амьтны хүрээлэнд байгаа гүрвэлээс цусыг нь авчээ.
Уг аварга хонин гүрвэлийн цуснаас гаргаж авсан бодис нь нянгийн халдварыг устгах үйлчилгээ маш сайтай болох нь тогтоогджээ. Эрдэмтэн Моника ван Хайк, Барни Бишоп нар уг бодистой төстэй бодисыг лабораторийн нөхцөлд гарган авч, түүнийгээ DRGN-1 гэж нэрлэжээ. Хулгана дээр туршиж үзэхэд уг бодис ил шархны анилт эдгэрэлтийг хавьгүй илүү хурдасгаж байгаа төдийгүй грамо сөрөг болон грамо эерэг нянг устгадаг, мөн нянгийн мембраныг уусгадаг нь болохыг тогтоожээ. Уг судалгааны ажлын үр дүнг Америкийн цэргийнхэн сонирхож эхэлсэн ба Цэргийн аюулыг бууруулах агентлагаар (Defence Thereat Reduction Agency) дамжуулан уг төслийг санхүүжүүлжээ.
Эрдэмтэд судалгаандаа зэрлэг аварга хонин гүрвэлийн цусыг авч ашиглахыг илүүд үзэж байгаа аж. Учир нь зэрлэг гүрвэлийн цус найрлагын хувьд амьтны хүрээлэнд байдаг гүрвэлийнхээс өөр байж магадгүй гэж үзэж байгаа юм. "Зэрлэг аварга гүрвэлийн биеийн дархлаа нь илүү хүчтэй байж ч мэднэ, бид зэрлэг аварга гүрвэлийн цусыг авахаас татгалзахгүй, гэхдээ биоэтикийн хэм хэмжээг баримтлан авсан нөхцөлд шүү” хэмээн Барни Бишоп ярьжээ.
Шинэ төрлийн антибиотик гарган авах асуудал өнөө үед онцгой ач холбогдолтой болж байгаагийн учир нь одоо хэрэглэж буй эм бэлдмэлүүдэд дарагддаггүй шинэ төрлийн нянгууд олноор бий болж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ оны 2 дугаар сард антибиотикт хамгийн их тэсвэртэй бичил биетүүдийн жагсаалтыг гаргаж, тэдгээрийг устгахын тулд шинэ бэлдмэл гарган авахыг судлаачдад уриалжээ.
ДЭМБ-ын таамаглаж байгаагаар, халдварууд антибиотикт тэсвэртэй болж байгаа явдал нь ойрын хэдэн арван жилийн хугацаанд газар авч, 2050 он гэхэд эдгэшгүй өвчнөөр жилд бараг 10 сая хүн нас барахаар байгаа нь одоогийнхоос 14 дахин их тоо юм. Үүний зэрэгцээ өвчтэй иргэдийг эмчлэхтэй холбоотой улс орнуудын гаргаж буй зардлаас үүдсэн эдийн засгийн алдагдал энэ зууны дунд үе гэхэд 100 их наяд долларт хүрэх төлөвтэй байгаа ажээ.
О.Барс
НЬЮ-ЙОРК, 20 апреля. /Корр. ТАСС Игорь Борисенко/. Мощный антибиотик, способный ускорить заживление ран, сумели получить американские биохимики из крови гигантского варана, обитающего на индонезийском острове Комодо. Это самая большая из ныне существующих в мире ящериц, которую иногда называют комодским драконом. Некоторые представители этого вида могут достигать 3 метров в длину и весить более 80 килограммов.
Поскольку гигантские вараны относятся к исчезающему виду, ученые из Университета Джорджа Мейсона брали кровь у рептилии, находящейся в зоопарке Флориды.
Выделенное из крови варана вещество, как сообщила газета NYT, оказалось весьма эффективным в борьбе с бактериальным заражением. Ученым - Монике ван Хайк и Барни Бишоп - удалось синтезировать его аналог в лаборатории, и он получил обозначение DRGN-1. При испытании на лабораторных мышах выяснилось, что это вещество значительно ускоряет заживление поверхностных ран, оно эффективно против грамположительных и грамотрицательных бактерий и, кроме того, растворяет мембраны у бактерий. Исследованием заинтересовались американские военные, которые профинансировали его через Агентство по снижению военных угроз (Defence Thereat Reduction Agency).
Ученые хотели бы получить для исследований кровь дикого варана, поскольку считают, что она может отличаться по составу от крови варана, содержащегося в неволе. Дикие вараны, возможно, обладают более сильным иммунитетом. "Я бы не отказалась от образца крови дикого варана, - заявила Барни Бишоп, - но лишь при том условии, что она взята с соблюдением норм биоэтики".
Вопрос о создании новых антибиотиков сейчас приобрел особое значение, поскольку, как отметила NYT, появляется все больше штаммов бактерий, устойчивых к ныне существующим средствам. Всемирная организация здравоохранения (ВОЗ) в феврале нынешнего года составила перечень наиболее устойчивых к антибиотикам микроорганизмов и призвала научное сообщество к разработке новых средств борьбы с ними.
По прогнозам ВОЗ, устойчивость инфекций к антибиотикам в ближайшие десятилетия будет принимать все более опасные масштабы и к 2050 году от излечимых ранее заболеваний будут погибать почти 10 млн человек в год - в 14 раз больше, чем в настоящее время. При этом совокупные экономические потери государств, вызванные тратами на лечение больных, к середине века могут превысить 100 триллионов долларов.
Подробнее на ТАСС:
file:///C:/Users/Bars/Desktop/%D0%92%20%D0%A1%D0%A8%D0%90%20%D0%B1%D0%B8%D0%BE%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8%D0%BA%D0%B8%20%D0%BF%D0%BE%D0%BB%D1%83%D1%87%D0%B8%D0%BB%D0%B8%20%D0%B0%D0%BD%D1%82%D0%B8%D0%B1%D0%B8%D0%BE%D1%82%D0%B8%D0%BA%20%D0%B8%D0%B7%20%D0%BA%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%20%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B4%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE%20%D0%B4%D1%80%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B0%20-%20%D0%9D%D0%B0%D1%83%D0%BA%D0%B0%20-%20%D0%A2%D0%90%D0%A1%D0%A1.html