Аварга том солир дэлхийн хажуугаар аюулгүй өнгөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-04-20 08:58:15
ЛОНДОН. /Reuters/. Гибралтарын хад шиг хэмжээтэй маш том солир /астероид/ дэлхийн хажуугаар аюулгүй өнгөрлөө.

Бараг 1 км өргөн уг биет манай гарагийн хажуугаар дэлхий болон сарны хоорондын зайнаас тав дахин хол зайд /1,8 сая км/ нисэн өнгөрсөн байна.

2014 JO25” солир нь 2004 оноос хойш дэлхийн хажуугаар хамгийн ойрхон өнгөрсөн хамгийн том тэнгэрийн эрхэс юм.

Дээрх солиртой ойролцоо хэмжээтэй буюу 800 м өргөн “1999 AN10” солир 2027 онд дэлхийгээс 380 мянган км-ын зайтай өнгөрөх аж.
Г.Доржханд



Related news