Монгол Улсын иргэдийг АНУ-д визгүй зорчуулна гэсэн нь ташаа мэдээлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-03-30 11:42:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа" гэсэн мэдээлэл гадны сайтад гарсантай холбогдуулж АНУ дахь Элчин сайдын яамнаас залруулга хийжээ.

http://cnn-channel.com/donald-trump-signs-a-visa-free-travel-policy-for-mongolia/ линкэд байршсан уг мэдээллийг ЭСЯ-наас ташаа мэдээлэл болохыг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдэж байна.

Хэрэв АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа бол манай иргэд Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас зохих ангиллын визийг авсны дараа зорчих ёстойг мөн анхааруулсаны зэрэгцээ тус улсын визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "https://mongolia.usembassy.gov/visas.html" цахим хуудаснаас авах боломжтой болохыг уламжлав.

Б.Туул

Related news