Аймгийн хөдөлмөрийн аваргуудыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-25 20:41:50

Дархан-Уул аймгийн 2017 оны хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулж шагнал гардуулах ёслол боллоо.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд хөдөлмөрийн шилдгүүдэд шагнал гардуулав. Боловсролын салбарын хөдөлмөрийн аваргаар Дархан сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн арга зүйч Д.Тунгалаг, Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аваргаар аймгийн Эрүүл Мэндийн газрын Тархвар судлаач эмч Б.Эрдэнэцэцэг, Аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аваргаар “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Д.Бадамгарав, Дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аваргаар “Дархан-Ус Суваг” ХК-ийн хэмжүүрийн инженер Н.Энхбаатар, Санхүүгийн салбарын хөдөлмөрийн аваргаар “Дархан Нэхий” ХК-ийн санхүүгийн Захирал Д.Батжаргал нар тодорлоо.

Төрийн захиргааны байгууллагуудын хөдөлмөрийн аваргаар аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагын хөдөлмөрийн аваргаар Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Т.Гантөмөр, Худалдаа үйлчилгээний байгууллагуудын хөдөлмөрийн аваргаар “Аполлотрейд” ХХК-ийн зохион байгуулагч Н.Нандинцэцэг, Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аваргаар аймгийн Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Жаргалсайхан, Хүнс хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аваргаар Шарын гол сумын Санжинт багийн малчин Ж.Бямбажав, “Шилдэг фермер”-ээр Дархан сумын үнээний фермер Г.Болор-Отгон, аймгийн “Сайн малчин”-аар Хонгор сумын Салхит багийн малчин Г.Жигдэн, “Тэргүүний тариаланч”-аар Дархан сумын “Малчин” багийн иргэн Б.Лхаасүрэн нар шалгарч шагнал гардлаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Related news