Нэгдүгээр сарын дунд үеэс хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн нийт нутгаар нэгдүгээр сард агаарын температурын дундаж нь 18-23 градус хүйтэн буюу нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0,5-1 градус хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Нэгдүгээр сарын эхэн болон сүүлээр хүйтний эрч суларч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх бол сарын дунд үеэр хүйтний эрч чангарч шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
Харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно. Энэ үед салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Т. Одончимэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day