Түүхий эдийн үнэ өсч, махны үнэ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт түүхий эдийн үнэ ханш өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал өссөн, харин махны хувьд үнэ нь буурсан үзүүлэлттэй байгааг худалдаа эрхлэгчид болоод түүхий эдийн ченж нар хэлж байна.
Махны худалдаачин Д.Сарантуяа хэлэхдээ "Махны үнэ урьд жилүүдээс буурсан. Гэхдээ мах хямд байгаа гээд иргэдийн худалдан авалт мөн адил муу байна. Аймгийн төв дээр хоёр махны төв ажилладаг. Бид өглөө ирж махаа лангуун дээрээ гаргаад, орой нь тэр чигээр нь буцаагаад аваад явж байна. Мэдээж айл бүр өвлийн идшээ идсэнтэй холбоотойгоор махны худалдаа багасдаг. Гэхдээ энэ жил иргэд үнэхээр мөнгөгүй байгаа нь мэдрэгдэж байна" гэлээ.
Түүхий эдийн тухайд 12 дугаар сарын 20-ны байдлаар ямааны арьс 18 мянга, адууны шир 38 мянга, үхэрийн шир 30 мянга, бярууны шир 20 мянга, хонины нэхий 500 төгрийн ханштай байна. Харин адууны мах жижиглэнгээр 4000, хонины мах 4000-4500, ямааны мах 3500, үхрийн мах 5500 төгрөгийн ханштай байна.
Т. Одончимэг