Замын Цагдаагийн тасгаас сэрэмжлүүлэг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-21 21:03:20

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн тээврийн хэрэгсэл эзэмшигч байгуулага, жолооч нийт иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргаж зарлав.

Уг сэрэмжлүүлэгт “Хүйтний улирал эхэлж замын хальтиргаа гулгааны ихссэн, ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байгаа нь замын нөхцөл байдал хүндрэхэд хүргэлээ. Удаа дараа орсон цасыг цэвэрлэж амжаагүй байтал шөнөдөө авто зам дээр мөсөн бүрхүүл үүсч хальтиргаа гулгаа ихсэх эрсдэлтэй байгаа учраас нийт иргэд, жолооч нар өвлийн бэлтгэлээ хангаж замын нөхцөл байдалд тохируулж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна” гэжээ.

Энэ оны 10 дугаар сард зам тээврийн осол 21 бүртгэгдсэнээс найм нь хальтиргаа гулгаанаас, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үлдсэн найм нь хурд хэтрүүлсэн болон болгоомжгүй байдал зэргээс шалтгаалсан тухай уг сэрэмжлүүлэгт дурдсан байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news