Сурагчдын үзвэр үйлчилгээний цагт хязгаар тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАймгийн төвийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулах соёл, олон нийтийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн болон үзвэр үйлчилгээний цагт хязгаар тогтоосон байна.
Тодруулбал, 11 дүгээр сарын 2-ноос эхлэн 4 дүгээр сарын нэгэн хүртэл 19, 4 дүгээр сарын 2- ноос 11 дүгээр сарын 1 хүртэл 20 цагаас хойш ЕБС- ын сурагчдыг хамарсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нутгийн захиргааны бүх шатны байгууллага харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах чиг үүрэг хүлээн ажилладаг. Энэ үүргийн дагуу Сайнцагаан сумын Засаг дарга Р. Мөнхтогтох захирамж гаргаж, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагийн хязгаарлалтыг ийнхүү тогтоожээ.
Захирамийг хэрэгжүүлж ажиллах үүргийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, аймгийн Театр, МСҮТ, ЕБС- иуд болон анги удирдсан багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд хүлээсэн байна. Захирамжийн хэрэгжилтэд Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч У. Жавзандулам, Сайнцагаан сумын хэсгийн төдөөлөгч Б. Эрдэнэбаатар болон олон нийтийн байцаагч Б.Гантөгс нар хяналт тавин ажиллана.
Т. Отгонтуяа