Цаг агаар тогтуун өдөртөө бага зэрэг дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-10-23 08:34:27

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.  Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.


Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6--11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1--6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5-+10 градус, бусад нутгаар -2-+3 градус дулаан байна.


Цаг агаар тогтуун нийт нутгаар 23-25-ныг хүртэл өдөртөө бага зэрэг дулаарна.

Related news