Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа есөн дүүргийн 19 байршилд гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г энэ сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэн худалдаа сурагч, оюутан болон эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, бусад шаардлагатай зүйлсийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Үзэсгэлэн худалдаа болж буй байршлуудыг танилцуулж байна.
Сүхбаатар дүүрэг
- 3-р хороо, АСА арена гадна талбай /8.4–9.1/
- 4-р хороо, Хичээнгүй сайд
Б.Цэрэндоржийн гудамж /8.1–9.1/
- 5-р хороо, Голомт хотхоны хойд талд
/8.6–9.6/
Хан-Уул дүүрэг
- 2-р хороо, 3-р байрны урд талд, 2-р
хороо /8.15–9.15/
- 8-р хороо, IC парк, 8-р хороо /8.10–9.31/
- 19-р хороо, Богдын музейн гадна
талбай, 19-р хороо /8.15–9.5/
Баянзүрх дүүрэг
- 4-р хороо, Жуковын талбай, 4-р
хороо /8.11–8.31/
- 26-р хороо, Дүнжингарав худалдааны
төв, 26-р хороо /8.10–9.1/
- 25-р хороо, Баялаг Ундраа төвийн
гадна талбай, 25-р хороо /8.4–9.1/
Чингэлтэй дүүрэг
- 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай /8.4–9.1/
Сонгинохайрхан дүүрэг
- 16-р хороо, KFC-ийн зүүн талд, 16-р хороо /8.15–9.31/
- 29-р хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн гадна талбай, 29-р хороо /8.15–8.31/
Баянгол дүүрэг
- 29-р хороо, Шинэ Сандэй худалдааны
төв, 29-р хороо /8.4–8.31/
- 15-р хороо, Апекс дэлгүүрийн урд
талд, 15-р хороо /8.1–9.1/
- 15-р хороо, Байгаль эх цогцолбор,
15-р хороо /8.10–9.1/
- 25-р хороо, Мета барилгын
материалын худалдааны төв, 25-р хороо /8.4–9.1/
Багахангай дүүрэг
- 1-р хороо, Төв талбай, 1-р хороо /8.22/
Багануур дүүрэг
- 1-р хороо, Нацагдоржийн талбай, 1-р
хороо /8.20–8.31/
Налайх дүүрэг
- 2-р хороо, Соёлын ордны урд талбай,
2-р хороо /8.22/
Тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын
Ерөнхий менежерийн 2025 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/110 дугаар тушаалын
дагуу зохион байгуулж байгаа ажээ.