Сургагч багш бэлтгэх сургалтад 450 багш хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-04 15:54:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Боловсролын яамнаас “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр сургагч багш бэлтгэх сургалт эхэлсэн талаар мэдээллээ.


Тус сургалтад 21 аймаг,  есөн дүүргээс нийт 450 багш, боловсролын ажилтан хамрагдаж байна. Эдгээр багш цаашид орон нутагтаа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад багш нарт сургалт зохион байгуулах юм. Шинэ хөтөлбөрийг 2024 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сард зургаан дүүрэг, 12 аймгийн 18 цэцэрлэгт туршин хэрэгжүүлж, багш, судлаачдын санал, зөвлөмжийг тусган сайжруулсан байна.


Боловсролын сайд П.Наранбаяр энэхүү хөтөлбөрийг нээж, хэлсэн үгэндээ шинэчилсэн хөтөлбөр нь хүүхэд бүрийн хөгжил, оролцоог дэмжсэн, боловсролын бүх түвшний залгамж, уялдааг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэснийг дурдаад, тоглонгоо суралцахуйд илүүтэй анхаарахыг онцлов.


2025-2026 оны хичээлийн жилээс “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм. 




Related news