ДАРХАН-УУЛ: "Монголын нэг өдөр" үзэсгэлэнд 20 гэрэл зураг дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Соёлын өвийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийн хуулбарыг үзэгчдийн хүртээл болгож байна. Дархан-Уул аймгийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран явуулын үзэсгэлэн зохион байгуулж байна.
"Монголын
нэг өдөр" явуулын үзэсгэлэн нь аравдугаар сарын 2-22-ны өдрүүдэд аймгийн музейд
болно.
Соёлын өвийг таниулах ажлын хүрээнд хүүхэд, залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр, бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгаагаар баяжуулсан монгол өв соёлыг өвлүүлэн үлдээх зорилготой дэлгэсэн үзэсгэлэнг анх удаа Дархан хотод дэлгэж байна.
Үзэсгэлэнд ирснээр 20 гэрэл зураг, "Монголын нэг өдөр" бүтээлд нийт хэчнээн тооны дүр дүрслэл, хүн, мал, амьтад, угсаатны зүйн эд өлгийн зүйлс багтсан зэрэг тоо баримттай танилцах боломжтой юм.