ОРХОН: Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн авто замын ажлыг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны наймдугаар
сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу
хучилттай авто замын эхний 10 км-ыг тавиад эхэлсэн гэж Зам тээврийн хөгжлийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгуулж өнгөрсөн онд ТЭЗҮ нь батлагдаж энэ онд барилгын ажилд
зориулж улсын төсвөөс найман тэрбум
төгрөг шийдвэрлэсэн байна.
Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100
км багасч 280 км зорчих боломжтой юм. Энэ нь Улаанбаатраас Эрдэнэт, Хөвсгөл,
Булган зэрэг баруун аймгууд руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун,
эдийн засагт ч хэмнэлттэй юм.
Тус замыг улсын төсөв болон Европын
сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барина.