ОРХОН: “Шинэ сувилагчийн сургалт”-ын хөтөлбөрийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-16 14:35:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Бүсийн оношилгоо эмчилгээний төв энэ сарын 12-оос “Шинэ сувилагчийн сургалт”-ын хөтөлбөрийг эхлүүллээ.

 

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 2000 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн  ажилладаг бөгөөд үүнээс 840 нь сувилагч юм. Жилд дунджаар 10-20 сувилагч сургуулиа төгсөөд Орхон аймагт ирж ажилладаг ч сувилагчдын орон тоо дутагдалтай хэвээр байдаг ажээ.

 

Иймд шинээр ирж буй сувилагчдыг ажлын байрандаа дасан зохицох, дадлага туршлагатай болоход нь дэмжих зорилгоор дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг сургалтад БОЭТ, “Баян-Өндөр мед” эмнэлэг, “Анхны оч” ӨЭМТ, “Эрдэнэт дент” шүдний эмнэлэг, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн 11 сувилагч хамрагдаж байна.

 

Related news