Хадлан бэлтгэл 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-11 17:33:07

Дорнод аймгийн хэмжээнд 14 сумын 4043 малчин өрхөд 2,1 сая толгой мал өвөлжинө. Энэ жилийн хувьд 58,2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс энэ сарын 07-ны байдлаар хадлангийн төлөвлөгөө 80,3 хувьтай явна.

Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгээд байна.

Сумдын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлаар Булган сум сүүл барьж явна. Тус сум тэжээл бэлтгэл дөнгөж 27,6 хувьтай байгаа бол Баяндун, Халхгол, Баян-Уул,Чулуунхороот сум өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэдүйн базаагаад авчээ.

Зарим малчдын хувьд “Дорнод гурил” ХХК-ийн хивэгийг худалдан авах муутай, санхүүгийн хувьд боломжгүй байгаа тухай аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Наранхүү ярьж байсан. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт нэг шуудай хивэг 6500 төгрөгийн үнэтэй байна.  

Б.Туяа

Related news