ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 2.2 сая иргэн
саналаа өгөхөөс 1.4 сая нь саналаа өгч, 69.3
хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.
УИХ-ын сонгуулийн 4
дүгээр тойрог, хойд бүсэд АН-аас Х.Баттулга 55043, МАН-аас Л.Энх-Амгалан
54,221, Д.Батлут 53,318, Б.Бат-Эрдэнэ 48,448, Д.Үүрийнтуяа 44,996, Л.Мөнхбаатар 44,468, Ж.Бат-Эрдэнэ 43,806,
Ц.Даваасүрэн 42,971 санал авлаа.
Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит
сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх
заалттай. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийн
32 нь эмэгтэй буюу 25 хувийг эзэлж
байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day