Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаарх Засгийн газрын дүгнэлтийг сонсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-06 17:16:13

УИХ дахь МАН-ын бүлэг одоо Төрийн ордонд хуралдаж байна.

Хуралдаанд "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалд хийсэн шалгалтын дүнг Засгийн газар танилцуулж байгаа аж. 

Хэдхэн сарын өмнө Монгол Улс "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж, ОХУ-ын "Ростек" компани 49 хувийг эзэмшиж ирсэн. Харин энэ 49 хувийг дээрх хэлэлцээрийн үр дүнд Монголын Худалдаа хөгжлийн банк болон "Монголын зэс" компаниуд эзэмшинэ" хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд мэдээлж байсан.

Сонгуулийн дараа эл асуудлыг эргэж хөндөх болсон бөгөөд ямар нэг хууль зөрчсөн эсэх дээр шалгалт явуулаад буй. Асуудлыг нягтлах ажлын хэсгийн хуралдаан саяхан болж, дүгнэлт гаргасан. Ингэхдээ өмнөх Сангийн сайд Б.Болорын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Б.Туул

Related news