Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар Н.Лхагвасайхан томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-06 10:55:47

ЦЕГ-ын даргын Б\516 тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын шинэ даргаар, цагдаагийн дэд хурандаа Намсрайн Лхагвасайхан томилогдон ирж, ажлаа хүлээн авлаа. Ажлыг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх хүлээлцүүллээ.

Н.Лхагвасайхан нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. 1993-2014 он хүртэл аймгийнхаа цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаас эхлээд дэд дарга хүртэлх албан тушаалыг хашиж байсан юм. Аймгийн Цагдаагийн газрын дэд даргаар 8 жил ажиллаад Улаанбаатар хотруу шилжиж ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад ийнхүү нутагтаа эргэн ирсэн нь энэ юм.

Т. Одончимэг

Related news