ГОВЬ-АЛТАЙ: Сурагчдад уул уурхайн мэргэжлийг таниулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-11 16:29:03

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Улс орон даяар өрнөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд "Уул уурхайн мэргэжлээ таниулъя" өдөрлөг зохион байгуулав.


Өдөрлөгт Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 30 гаруй сурагч хамрагдсан ба Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хан-Алтай ресурсс” ХХК-ийн уурхайн төслийн талбайд дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулжээ. Хамрагдсан сурагчид уул уурхайн салбарын мэргэжилтэн болох сонирхолтой учир энэ өдөрлөгт хүсэл сонирхлынхоо дагуу хамрагдаж, мэргэжлийн онцлог, ажиллах орчин нөхцөл ямар байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.


Ил уурхайн салбарын зочны аяллын зорилго нь хүүхэд, залуучуудад цаашдын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, тухайн мэргэжлийн давуу тал, онцлогийг ойлгуулах, ирээдүйд үнэ цэнтэй болох мэргэжил, чиглэлийг таниулахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгож, соёлыг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцлов.


Related news