ГОВЬ-АЛТАЙ: Иргэдэд аяганы соёлыг таниулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-09 16:28:58

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейгээс иргэд олон нийтэд аяганы соёлыг таниулах зорилгоор “Аяганы соёл” үзэсгэлэн дэлгэнэ.


Энэ үзэсгэлэн бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлж, монголчуудын биедээ аягаа авч явдаг байсан ёс, уламжлал, өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилж иргэд олон нийтийг эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах зорилготой. 


Алтайн иргэдэд аяганы соёл хэрхэн дэлгэрсэн, түүнтэй холбогдох эд зүйлсийг бүртгэл үүсгэх, олон нийтийн хүртээл болгох, аймгийн ИТХ-аар баталсан “Говь-Алтай 80+” хөтөлбөрийн хүрээнд аяганы соёлоор дамжуулж эрүүл мэндэд ямар ач тустай тухай мэдээлэл өгөх, үзэсгэлэнгээр дамжуулж музейн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах тухай “Жангар” музейгээс мэдээллээ. 


“Аяганы соёл” үзэсгэлэн нь үзэсгэлэн, худалдаа гэсэн хоёр хэсгээс бүрдэхээрээ онцлогтой бөгөөд үзэсгэлэнд аяганы уутны төрөл, аяганы төрөл, аяганы дагалдах хэрэгсэл, өвлөгдөж ирсэн аяга дэлгэх ажээ. Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны ард иргэд, гар урлаачид оролцох бөгөөд энэ сарын 20-30-ны өдрүүдэд болох юм. 


Related news