Дөрөвдүгээр улирлын хичээл маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сурагчдын хичээл маргааш эхэлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт энэ долоо хоногоор дуусаж байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсны дагуу дөрөвдүгээр улирлын хичээл бага ангийнхан /1-2 анги/ дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 3 хүртэл хичээллэх юм.
Харин
III-V ангийнхан зургадугаар сарын 7,
дунд болон ахлах ангийнхан зургадугаар сарын 14-нийг хүртэл хичээллэнэ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day