ЗАВХАН: Сургуулийн орчныг камержуулснаар үе тэнгийн дээрэлхэлт багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-02 18:31:02

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль орчноо бүрэн камержуулснаар үе тэнгийн дээрэлхэлт 35 хувиар буурчээ.


Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль хүүхэд хамгаалал, орчны аюулгүй байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сан болон төгсөгчдийнхөө дэмжлэгтэйгээр хяналтын камерыг шинэчилжээ.


Ингэхдээ дуу, дүрсний өндөр нягтаршилтай, дуу чимээг тухай бүрд нь сонсох боломжтой 63 камерыг анги танхим, сургуулийн хонгил, гадна талд суурилуулж сурагчдын аюулгүй байдалд анхаарч байна.


Сургуулийн гадна, дотоод орчноо бүрэн камержуулснаар сургууль орчмын хэрэг зөрчил 25 хувь, үе тэнгийн дээрэлхэлт 35 хувиар тус тус буурсан байна гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Related news