ГОВЬ-АЛТАЙ: Шарга суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-17 10:33:09

Есөнбулаг  2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Шарга суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 17-нд Улаанбаатарын цагаар 7.21.33 минутад Говь-Алтай аймгийн Шарга сумаас баруун хойд зүгт 57 км-ийн зайд өргөргийн 46.62, уртрагийн 94.72 солбилцолд 4 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Ташрамд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

Related news