ГОВЬ-АЛТАЙ: Оны эхний арван сард 809 эх амаржжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-16 09:54:48

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 809 эх амаржиж, 811 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 51 тохиолдлоор цөөрсөн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.7 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 443 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 32 тохиолдлоор цөөрсөн ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 57.2 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 


2023 оны эхний арван сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 694 эмэгтэй хамрагдсан ба 93.8 хувь нь эхний гурван сартайд, 6.1 хувь нь 4-6 сартайд орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцоллоо.


Сонирхуулахад, мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4.3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар аймгийн хэмжээнд 811 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 51 тохиолдлоор цөөрчээ. Амьд төрсөн хүүхдийн 442 буюу 54.5 хувь нь хүү, 369 буюу 45.5 хувь нь охин байна. 


Related news