ГОВЬ-АЛТАЙ: Тогооч нарыг чадавхжуулах сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-15 11:44:02

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээрдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, “Хантайшир” тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбоо, Дэлхийн зөн ОНХ-той хамтран Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тогооч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.


Тодруулбал, аймгийн төв болон сумдын сургууль цэцэрлэгийн тогооч нарыг арга зүйгээр хангах сургалтын хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэг, Хантайшир тогоочдын холбооны албан хаагчид, мөн Монгол Улсын гавьяат эмч Л.Жавзмаа нар MNS 6558:2015, MNS 7005:2023 стандарт, Хоол зүй, шим тэжээл, Хүүхдийн хоол, хооллолт, цаашид анхаарах асуудал сэдвүүдээр сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан 70 тогоочид сертификат гардуулсан юм.


Сургалтын үйл ажиллагааг Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ж.Амгаланбаатар нээн, тогооч нарын нийгмийн асуудал, мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, мэргэжилтэн Долгорсүрэн тогооч нарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлыг танилцуулахад тогооч нар маань олон байгууллагууд хамтран биднийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр сургалтад хамруулж, идэвхжүүлж, зоригжуулж бидний төлөө анхаарч байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. 


Мөн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж буй "Аймгийн аварга тогооч" шалгаруулах уралдааныг энэ өдрүүдэд зохион явуулж буй юм. 

Related news