ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-10-30 11:20:16

Есөнбулаг  2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн уулархаг нутгаар шороон болон цасан шуурга шуурч хүйтэрнэ.

Тодруулбал, аравдугаар сарын  30, 31, 11 дүгээр сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18 метр, 2, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, нийт нутгаар бага зэрэг хүйтрэх тул нийт иргэд, малчид, тариаланчид, тээвэрчдэд УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.


Аравдугаар сарын 30, 11 дүгээр сарын 1, 2-нд нутгийн зарим газраар хур тунадас, цас орох ба мөн хугацаанд агаарын температур Алтайн өвөр говь, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө +1+6, өдөртөө +12+17 градусын дулаан байх аж. Харин 11 дүгээр сарын эхээр нийт нутгаар бага зэрэг хүйтрэх тухай холбогдох албанаас танилцуулав.

Related news