ЕБС-ийн сурагчид ирэх сарын 6-наас долоо хоног амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 6-нд эхэлнэ.
БШУ-ы сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. ЕБС-ийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэн 11 дүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна.
Сурагчид энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэнэ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ЕБС-д 781.178 хүүхэд суралцаж байгаагаас 75.100 нь нэгдүгээр ангийн зургаан настнууд байна.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days