ЮНЕСКО сургуулиудад ухаалаг гар утас хэрэглэхийг дэлхий нийтээрээ хориглохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-27 16:41:55

ЛОНДОН. /The Guardian/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) шинэ тайланд сургуулийн анги танхимд сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх, суралцах чадварыг сайжруулах, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах зорилгоор сургуулиудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглохыг уриалжээ.


Боловсролын чанар муудаж байгаа нь гар утас хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбоотой бол дэлгэцийг хэт удаан “маажих” нь хүүхдийн сэтгэл санааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг уг тайланд тайланд дурдсан байна. 


Цахим технологи, түүний дотор хиймэл оюун ухаан нь "боловсролд анхлан зориулагдаагүй" тул хүн төвтэй сургалтын үзэл баримтлалаас давж, багштай шууд харилцах харилцааг орлохгүй байх ёстой гэж ЮНЕСКО тайландаа онцолжээ.


Энэхүү тайланд бодлого боловсруулагчдыг "боловсролын нийгмийн хэмжүүр"-т анхаарал хандуулахыг уриалсан байна.


ахим хувьсгал нь хэмжээлшгүй их нөөцтэй боловч нийгэмд үүнийг хэрхэн зохицуулах талаарх сэрэмжлүүлгийн нэгэн адил боловсролд хэрхэн ашиглах талаар ч мөн анхаарал хандуулах ёстой. Цахим технологийн хэрэглээ нь сургалтын чанарыг сайжруулах, сурагчид болон багш нарын сайн сайхны төлөө байх ёстой бөгөөд тэдэнд хохирол учруулах ёсгүй” гэж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Алузе мэдэгджээ.


Ташрамд дурдахад, өнгөрсөн сард Финланд улс сургуулийн анги танхимд гар утас хэрэглэхийг хориглосон юм. Мөн Итали улс өнгөрсөн 12 дугаар сард сургуулиудад гар утас хэрэглэхийг бүрэн хоригложээ.

Related news