Солонгост болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭБНСУ-ын өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй байна гэж Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээллээ.
Тус улсын Онцгой байдлын газрын 9 дүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 5 цагт гаргасан дүгнэлтээс үзвэл Кёнсанд 8 хүн, Кёнбүгд 5 хүн, Тэгү хотод 2 хүн, Чоннам аймагт 1 хүн бэртсэн байна.
Өмнөд Солонгосын Цаг уурын агентлагийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар даваа гарагийн оройн 7:44 цагт Умард Кёнсан аймгийн Кёнжу хотод 5.1 баллын, 8:32 цагт тус хотоос холгүй орших газарт 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлж буй.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day