Франц улс хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах зорилт тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-05-23 09:27:12

ПАРИС. /AFP/. Францын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулах төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа.  Уг төлөвлөгөөний дагуу ялгарлыг 2030 он гэхэд 1990 оны түвшнээс 50 хувиар бууруулах ёстой байна. 


Ерөнхий сайд Элизибет Борнын танилцуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд тээврийн салбараас эхлээд айл өрх хүртэлх эдийн засгийн салбаруудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан тоо баримтыг тусгажээ. 


Энэхүү төлөвлөгөөний зорилго нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах Францын зорилтыг ЕХ-ны 2030 оны зорилттой уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна. 


Франц улс нь одоогоор хүлэмжийн хийн ялгарлаа 1990 оны түвшнээс 25 хувиар бууруулаад байгаа аж. 

Related news