Ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-08 15:05:58

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийхээр болжээ.

Ээлжит бус чуулган өнгөрсөн сарын 25-нд нээлтээ хийж, энэ сарын 15-ныг хүртэл хуралдахаар товлосон байсан. Гэвч хугацааг наашлуулахаар болсон байна.

Тиймээс үлдэж буй хоёр өдөрт УИХ шахуу хөтөлбөрөөр ажиллахаар тогтсон аж. Өнөөдөр 8 байнгын хороо, нэг дэд хороо хуралдана.

Харин маргааш нэгдсэн чуулган хуралдах юм.

Б.Туул

Related news