Узбекистаны баг өсвөрийн хоккейн Азийн аваргын тэмцээнээс гурав дахь хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-14 22:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд үргэлжилж байна.


Гурав дахь тойргийн тоглолт өнөөдөр /2023-3-14/ 13:30 цагаас Тайланд, Ираны багуудын тоглолтоор эхэлж, Тайландын баг 8:0 оноогоор ялалт байгуулсан юм.


Туркменистан, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын багууд 17:00 цагаас тоглож, Туркменистаны баг 7:2 оноогоор өрсөлдөгчөө буулган авлаа.


Монгол, Узбекистаны багууд 20:30 цагт эхэлж, гурван үе тоглоход Узбекистаны баг өрсөлдөгчөө 7:4 оноогоор буулган авч 3 дахь хожлоо авлаа.  


Узбекистаны баг 3 дугаар сарын 15-нд 20:30 цагаас Тайландын багтай тоглоно.


Тоглолтын хуваарь: /2023.03.15/

13:30. Иран - АНЭУ

17:00. Туркменистан - Монгол

20:30. Узбекистан - Тайланд

Related news