ГОВЬ-АЛТАЙ: Төсвийн ил тод байдалд иргэдийн оролцоо дутмаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-10 16:03:26

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "MASAM II" төслийн баг Говь-Алтай аймагт ажиллаж, төсвийн ил тод байдал, иргэдийн оролцооны талаар сургалт зохион байгуулав.


"Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын МАSAM II төслийн баг “Монгол Улсад ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тус аймгийн төр, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.


"MASAM II" төслийн удирдагч Н.Амгаланбаатар: 


"Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн хөрөнгө оруулалтын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн оролцоог сайжруулахад чиглэгдэх юм" гэлээ. 

2020-2023 онд хэрэгжиж буй уг төслийг Швейцарын Хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлээс санхүүжүүлж, Монгол дахь Дэлхийн банк, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ хамтран 21 аймаг, 9 дүүрэгт буюу үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа аж.

Related news