ГОВЬ-АЛТАЙ: Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-08 19:44:10

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар салхитай, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул нийт ард иргэд, малчид, тээвэрчдэд Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулав.


Тодруулбал, гуравдугаар сарын 9-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, 10-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 10, 11-нд Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.


Харин агаарын температур 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтайн өвөр говь Халиун, Шарга, Бигэрийн говиор шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан бусад нутгаар шөнөдөө-13-18 градус хүйтэн, өдөртөө +1+12 градус дулаан байна.

Related news