ХӨВСГӨЛ: Өнгөрсөн онд хорт хавдраар 214 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр. Хөвсгөл
аймагт сүүлийн жилүүдэд хорт хавдрын
тохиолдол нэмэгдсээр байна. 2022 онд хавдрын 305 тохиолдол шинээр бүртгэгдэж, 214 хүн хавдрын улмаас нас баржээ. Хорт хавдартай 928 хүн хяналтад
эмчлүүлж байгаа бөгөөд өмнөх оноос хяналтад орсон
иргэдийн тоо 78 тохиолдлоор өссөн байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих
төв” нь Эрүүл мэндийн газартай хамтран иргэдэд хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн
байдал, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаар иргэдэд
мэдээлэл өглөө.
Хорт хавдраас сэргийлэхийн
тулд иргэний өөрийн амьдралын зөв хэв
маяг, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд насны ангиллаар хамрагдаж хэвших нь чухал
гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.