ГОВЬ-АЛТАЙ: Сүмийн дэнжийн цогцолбор дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-29 10:28:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ᠌Соёл урлагийн газраас "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд улсын хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Сүмийн дэнжийн цогцолбор дурсгалыг олон нийтэд танилцуулан мэдээлэв.



Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Сүмийн дэнжийн цогцолбор дурсгалыг Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэсэн. Сумын төвөөс баруун тийш 18 км-т орших бөгөөд нэг шугаманд эгнэсэн 5 ширхэг хүн чулуун хөшөө нь бусад хүн чулуун хөшөөнөөс ялгардаг. Засч янзлаагүй Хөшөөний өндөр нь 77 см, мөрний өргөн 33 см, зузаан нь 15-17 см. Хүн чулууг шаргал өнгийн боржингоор хийсэн бөгөөд толгойн орой мөлгөр бөөрөнхий, малгай өмссөний шинж тэмдэггүй. Нүүр нь гонзгой бөгөөд хоёр хөмсгийг дугуйруулан урт шулуун хамартай нийлүүлэн үргэлжлүүлсэн. Нүдний гадуур хүрээ хийсэн онцлогтой аж.


Говь-Алтай аймаг нь 141.4 км2 нутаг дэвсгэртэй, дэлхийн цагийн VI бүсэд байрладаг, засаг захиргааны нэгж 18 сум, 2 тосгонтой. Аймгийн хэмжээнд улсын хамгаалалттай 9, аймгийн хамгаалалтад 33 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар байдаг.

1 Алтай сум: Шар тээгийн палеонтологийн дурсгалт газар

2 Бигэр сум: Бичигтийн бууцны хадны зураг, бичээс

3 Бигэр Номун ханы хийдийн туурь

4 Дарви сум: Гурван эрээний нурууны палеонтологийн дурсгалт газар

5 Жаргалан сум: Сүмийн дэнжийн цогцолбор дурсгал

6 Тоосготын хүн чулуун хөшөө

7 Тонхил сум: Шататын бэлчирийн цогцолбор дурсгал

8 Халиун сум: Цагаан голын хадны зураг

9 Цогт сум: Хиргист хоолойн булшнууд гэх мэт газрууд улсын хамгаалалтад бүртгэгджээ.


Related news